Хүнд цаг үед хоёр тал “Ногоон гарц”-ыг шуурхай нээснийг онцолжээ

🕔 2023/09/08 05:54

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн албан томилолтын хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Элчин сайд Цай Вэньруй нь 2020 оны нэгдүгээр сараас манай улсад Элчин сайдаар томилогдон ажилласан юм. Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсад ажиллах хугацаандаа дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үеийг хоёр улс  хамтдаа даван туулж, харилцан туслалцаж, нягт хамтран ажилласныг онцолжээ. 
Мөн тэрбээр нийгэм, эдийн засгийн хүндхэн цаг үед хоёр тал “Ногоон гарц”-ыг шуурхай нээснээр худалдааг дэмжин, томоохон хамтарсан төслүүдийг тогтвортой үргэлжлүүлэн ажилласныг,  хоёр улсын төрийн өндөр, дээд түвшний айлчлалууд тогтворжсоны үр дүнд санхүү, эдийн засгийн харилцаа, хамтын  ажиллагаа улам өргөжиж, ач холбогдол өндөр төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн гэдгийг тодотгожээ.
скачать dle 12.0

Санал болгох