Пап Францис: Монголчууд тэнгэрийг харж, орчлон ертөнцийн амьсгалыг мэдэрдэг ард түмэн юм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис энэ сарын 1-4-ний хооронд манай улсад төрийн айлчлал хийж, амжилттай өндөрлөсөн. Тэрбээр айлчлалын тухай ийн ярьсанг хүргэж байна.
Пап Францис "Эрхэм ах, эгч дүү та бүхэнд энэ өглөөний мндийг өргөн дэвшүүлье. Даваа гарагт би Монгол Улсаас ирлээ. Айлчлалд минь сүсэглэн залбирч, дагалдан явсан хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд, намайг хүндэтгэлтэйгээр, халуун дотно угтан авсан Монгол Улсын төр, засаг, нэн ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён У.Хүрэлсүх, мөн тус улсад айлчлах албан ёсны урилгыг гардуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт талархаж буйгаа дахин илэрхийлье. Би Азийн зүрхэнд очсон бөгөөд энэ нь надад сайхан хэрэг болсон.Тэр өргөн уудам тивтэй харилцаж, өгч буй санааг ойлгож, мэргэн ухаан, аливааг харах өнцгийг ухамсарлаж, цаг хугацаа орон зайд наалдан мэдэх нь сайхан хэрэг байлаа. Байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрдөг Монгол түмэнтэй уулзах надад нэн таатай сайхан байлаа. Тэд бол тэнгэрийг харж, орчлон ертөнцийн амьсгалыг мэдэрдэг ард түмэн юм. Монгол орны хязгааргүй, аниргүй өргөн уудам нутгийг бодож харааныхаа хязгаарыг тэлэх шаардлагатайг бид бүгд ойлгоцгооё. Алсын хараагаа тэлж, дээгүүр, доогуур харагтун, өчүүхэн зүйлд бүү баригдаарай гэж гуйж байна. Мөн хүн болгон, соёл, иргэншил бүртэй ойр байхын тулд бидний зүрх сэтгэлийг өсгөж, хөгжүүлэхийн тулд бүгд мөн зүрх сэтгэлээ нээцгээе. Та бүхэнд баярлалаа" хэмээжээ.
Эх сурвалж:www.polit.mn