Экспод оролцож буй 500 ААН-ийн 95 хувь нь ЖДҮ эрхлэгчид байна
🕔 2023/09/07 02:33

Монгол-Хятадын дөрөв дэх экспо өчигдөр (2023.09.06) БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотноо нээлтээ хийсэн.
"Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боломжоо хамтдаа хуваалцья” уриан дор зохион байгуулагдаж буй уг экспог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нээж үг хэллээ.
Энэ удаагийн экспо нь оролцогч аж ахуйн нэгжийн тоог 30 хувиар өсгөж, нийт 35 орны бараа бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж цар хүрээгээ өргөжүүлсэн онцлогтой болж байна.

Мөн Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтыг татах хурал, форумууд зохион байгуулагдаж байна.