“Хууль бус самар бэлтгэлтэй холбоотой мэдээллийг ойн мэргэжилтний дугаарт болон фэйсбүүк хуудсанд чатаар мэдэгдэх боломжтой“
🕔 2023/09/06 15:51
Хууль бус самар бэлтгэлтэй холбоотой мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтний 88074009 дугаарт болон ойн газрын фэйсбүүк хуудсанд чатаар мэдэгдэх боломжтой.
Таны ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх болно. Та бүхэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход тусалж, иргэний үүргээ ухамсарлан бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна хэмээн Ойн газраас мэдээллээ.
Монгол орны ой сав бүхий нутаг дэвсгэрийн долоон хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг байна.
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 282 дугаар тушаалаар ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмыг шинэчилж, хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр тогтоожээ.
скачать dle 12.0