Оршуулгын газраа 450 саяар ойжуулна
🕔 2023/09/06 18:57
Их хотын төлөвлөлтийг анхнаасаа олон хүн амтай болно гэж төсөөлөөгүй хийгдсэн гэгддэг. Тэгвэл их хотынхон хэмээн нэрлэгддэг бид оршуулгын газартайгаа хаяа дэрлэн амьдраад олон жилийг үдэж байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд суурьшлын бүстэйгээ нийлсэн тус газруудыг нүүлгэх талаар чих дэлсэж байсан ч өнөөдрийг хүртэл хэвээр байгаа юм. Харин цэцэрлэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж өнгөрсөн оноос Далан давхарыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлсэн.
Өдгөө Цагаан давааны оршуулгын газрыг ойжуулах ажлыг эхлүүлэхээр тендер зарлажээ. Баянзүрх дүүрэг дэх уг газарт мод тарихаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 450 сая төгрөгийн санхүүжилтэй тендер юм байна.
Энэхүү ажил нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх бөгөөд Цагаан давааны төвлөрсөн цэгийн дэргэдэх 48 га оршуулгын газрыг ойжуулж, хамгаалалтын зурвас байгуулахаар төлөвлөсөн аж.
скачать dle 12.0