Цөлжилтийн эсрэг Хятад, Монголын хамтын ажиллагаа бүс нутагт үр өгөөжөө өгнө гэжээ

🕔 2023/09/05 09:40

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны үндэсний газрын дарга Лүө Жаохүйтэй уулзах үеэрээ "Бүс ба зам" санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд цөлжилтийн эсрэг зэрэг олон салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхийг хүсэж байна" гэсэн байна. Хоёр тал бас Цөлжилтийн эсрэг Хятад, Монголын хамтын ажиллагааны төвийг нээлтийг ч хийсэн юм. 
 
Энэ тухай сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 9-р сарын 4-нд хариулахдаа, "Цөлжилтийн эсрэг хамтын ажиллагаа бол Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголт төдийгүй, мөн ч хоёр орон хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран бүтээн байгуулж буйн бодит тусгал юм. Цөлжилтийн эсрэг Хятад, Монголын хамтын ажиллагааны төв байгуулж байгаа нь Монголын талын "Тэрбум мод" төслийн хэрэгжилтэд Хятад улс дэмжиж байгаа явдал юм. Энэ нь Хятад улс хөршүүдтэйгээ үнэнч, дотно, багтаамжтай, хүртээмжтэй харьцах дипломат бодлогын чиг хандлага, байр суурийг тодорхойлж байна. Хоёр талын хамтын хичээл зүтгэл, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр цөлжилтийн эсрэг Хятад, Монголын хамтын ажиллагаа хоёр орон, тэрчлэн бүс нутгийн улс орнуудад бодит үр өгөөжээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэжээ. 
 
Г.Бямба
скачать dle 12.0

Санал болгох