Пап Францис: Хүн төрөлхтөн нэг л харьяалал, шашин шүтлэгийн эрэл хайгуултай
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр “Хүн” театрт шашин хоорондын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр түүний хэлсэн үгийг хүргэж байна.
Шашны хоорондын уулзалтын үеэр Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис “Хайрт ахан дүүсээ та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Хүн төрөлхтөн нь нэг л харьяалалтай, шашин шүтлэгийн нэг л эрэл хайгуултай болохоор христэд итгэл нэг ахан дүүсдээ, ахын хувиар мөн та бүхэнд анд нөхрийн хувиар үг хэлэхийг минь зөвшөөрнө үү.
Шашин шүтлэгийг илэрхийлэх хүсэлдээ хөтлөгдөн тэнгэр өөд ширтэхийг нь харахдаа хүн төрөлхтнийг дэлхий дээр аялж буй аянчин, жинчдийн нэг цуваа мэтээр зүйрлэж болно. Энэ өнцгөөс харвал холоос ирсэн тэнгэр бурханд итгэгч нэгэн би тэнгэр газраас өөр юуг ч олж харалгүйгээр тэнд аялж байсан хэмээн монголын талаар баталсан үнэхээр утга учиртай байжээ.
Цэлмэг хөх тэнгэрийн доор сүр жавхлант уужим газар нутаг, хүний амьдралын хоёр хэмжүүрийг сануулж, өрөөл бусадтай харилцах харилцаанд үндэслэсэн дэлхийн хэмжүүр, биднээс чинадад орших агуу нэгний эрэн хайх эрэл хайгуулд түшиглэсэн тэнгэрийн хэмжүүр юм. Товчхондоо эргэл мөргөлчид, аялагчид бид бүгдээрээ энэ дэлхий дээрх аялалынхаа зүг чиг, зам мөрийг олохын тулд алсыг харж явах ёстойг Монгол Улс бидэнд сануулж байдаг. Энэхүү чухал уулзалтын цаг мөчид миний бие та бүгдтэй хамт байгаадаа баяртай байна. Бид бүгдийн эргэцүүлэл, илэрхийлэлд хувь нэмрээ оруулсан хүн бүрд чин сэтгэлээсээ таларъя. Бид бүгд нэгэн дээвэр доор хамтдаа цугласан нь өөрөө нэгийг өгүүлж байна. Шашин шүтлэгянз бүрийн уламжлалууд өөр өөрийн гарал үүсэл, онцлогоороо дамжуулан нийгмийн төлөөх сайн сайхны гайхалтай нөөц болоцоог бүрдүүлж байдаг. Хэрэв улс үндэстний удирдагчид бусадтай яриа хэлэлцээр хийх замыг сонговол олон ард түмнийг зовоож буй мөргөлдөөнийг таслан зогсооход шийдвэрлэх хувь нэмэр оруулах юм. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь хамтдаа зэрэгцэн оршиж байсан. Өнө эртний агуу их түүхтэй Монголын ард түмэн бидэнд хамтдаа байж, бие биеээ илүү их таньж мэдэх боломжийг олгож байна.Эртний эзэнт гүрний нийслэл Хархорум хотод өөр өөр шашин шүтлэгтэй мөргөлийн газрууд хамьдаа зэрэгцэн оршиж, эв эеийг гэрчлэн харуулдаг. Үүнийг дахин дурсахад таатай байна. Ази тивийн өвөрмөц өнгө аясаар онцлон тэмдэглэмээр байна. Эе эе бол өөр өөр бодит байдлын хооронд тэдгээрийг ерөнхийлж, ижилсүүлэхгүйгээр харин тэдгээрийн ялгааг хүндэтгэсэн нийтлэг амьдралын ашиг тусын тулд бий болсон онцгой харилцаа юм. Би ингэж асуумаар байна. Итгэгчдээс илүү хэн бүх нийтийн эв эеийн төлөө ажиллахаар дуудагдсан бэ. Ахан дүүсээ биднийг дэлхий дээрх бусад мөргөлчтэй эв найртай байж, амьдарч буй газар нутагтаа эв эеийг хэрхэн түгээж байгааг бидний шашин шүтлэгийн нийгэмд үзүүлэх хэм хэмжүүр болдог. Үнэн хэрэгтээ хүн бүрийн амьдрал тэр ч байтугай, шашин шүтлэг, бусдын төлөөх үзлийн үндсэн өөрийгөө хэмжих шаардлагатай байдагш. Бусдын төлөөх үзэл нь хий хоосон үзэл биш. Харин бодит байдал, анд нөхрөө ирж олох, бусадтай өгөөмөр хамтын ажиллагаатай байх явдал юм. Учир нь мэргэн хүн өгөхдөө баярладаг ба үүнтий төлөө аз жаргалтай болдог” хэмээв.
Эх сурвалж:www.polit.mn