Хүн төрөлхтний 30 гаруй хувийн анхаарал Монголын зүгт хандана

🕔 2023/09/01 14:27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй шашны тэргүүн Монгол оронд ирж байна.    
Энэ нь нэг талдаа Ромын Пап ламын хамтаар 2 тэрбум гаруй хүний анхаарал Ромын Папын хамтаар Монгол орны зүгт уригдаж байна гэсэн үг.
Дунджаар 2,1 тэрбум хүн Христ итгэлийг дагадаг ба энэ нь дэлхийн нийт хүн амын ойролцоогоор 33,32% юм. 
 Шашны тэгш байдал, хүний эрхийг эрхэмлэн дээдэлж ирсэн Монголчуудыг дэлхийн 2 тэрбум гаруй хүн анхааран хэвлэл мэдээлэл, сошиал медиа гээд уудам орон зайд шинээр таньж мэднэ гэсэн үг.
 
 Өөрөөр хэлбэл шашины ийм олон сүсэгтэнтэй,  мэдээллийн ертөнцөд хэдэн зуун сая дагагчтай бодит инфлюэнсер болсон Ромын Пап Монголд ирж байгаа юм.
 
 Энэ явдал нь Монголчууд бидний хувьд нэг сумаар хоёрхон бус 2 тэрбум гаруй хүнд хүрэх, улс орноо сурталчилсан улс төр, аялал жуулчлал, гадаад харилцааны олон талт сурталчилгааны өгүүлж баршгүй том орон зай гэж харах нь зөв.
 Иймээс Монголчууд бид дэлхий ертөнцөд өөрсдийгөө хэрхэн таниулах, олон нийтийн сошиал сувгаар ямар хандлага үзүүлэх, мэдээллийн орон зайд эх орноо эерэг найрсагаар таниулах хариуцлагатай үе гэдгийг санаасай. 
Дэлхий нийтэд адил тэгш харилцаа, олон талт найрсаг хамтрагч гэсэн ойлголтоо жирийн иргэнээс төрийн албат хүртлэх түвшиндээ бататган харуулах юмсан.     
 
 Хамгийн чухал нь "Төв Азийн энх тайвны билэг тэмдэг найрсаг Монгол" гэсэн тодотголоо энэ айлчлалаар бататгаж чадвал Монголчуудад дэлхийн улс орнууд олон талаар боломжоо нээнэ. 
 
 Монголчууд бидний өвөг дээдэс дэлхийд шашны тэгш эрх, улс дамжсан өртөө, диполмат ёс, энх тайван, дорноос өрнийг хүртлэх амар амгалан гүрнийг байгуулж явсан түүхэн үнэлэмжээ үр хойч болсон бид алхам бүртээ бататгаж явах учиртай. 
  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн хамгийн том шашны тэргүүн Ромын пап лам Францисийг Эх орондоо урилаа. Угталтаасаа үдэх нь чухал. Уригдсан зочиноо ямар сэтгэгдэлтэй буцаах нь Монголчууд бидний...
 
О.Түвшиндэмбэрэл
скачать dle 12.0

Санал болгох