Үерийн онц эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2900 өрхийг нүүлгэнэ

🕔 2023/08/18 18:59

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр үерийн онц эрсдэлтэй бүсэд амьдарч буй өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх байгаа талаар мэдээллээ.
тэрбээр суурь стандартад өөрчлөлт оруулахын зэрэгцээ одоо байгаа төлөвлөлтийн алдааг цэгцлэх ёстой. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн төрлийн үерийн эрсдэлтэй бүсэд 28,843 өрх амьдарч байна. Үүнд:
  1. Голын үерт өртөх суурьшлын бүс 8
  2. Шар усны үерт өртөх суурьшлын бүс 3
  3. Уруйн үерт өртөх суурьшлын бүс 75. Үүнээс онц эрсдэлтэй 20 бүс байгаа. Эдгээр онц эрсдэлтэй бүсэд цаг уурын автомат мэдээлэгч байршуулах шаардлагатай. Ингэснээр аливаа гамшиг болохоос өмнө мэдээлэл авах боломж бүрдэх юм.
  4. Ус үл нэвтрүүлэх талбай 32,140 га байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний газарт ус зайлуулах шугам сүлжээ байхгүй гэсэн үг юм.
Дээрх өрхүүдээс эхний ээлжид онц эрсдэл бүхий нөхцөлд амьдарч буй 2900 өрхийг 29 байршилд нүүлгэнэ. Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэх 29 байршилд нийт 427.3 га газрыг бэлдсэн.
Мөн Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн цаашид хэрэгжүүлэх менежментийн дөрвөн стратегийг гаргасан. Энэ хүрээнд Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тооцоолох чадавхыг нэмэгдүүлэх, үерээс хамгаалах байгууламжийн сүлжээг дахин тооцоолох, хүн амын аюулгүй байдлын анхааруулах тогтолцоог сайжруулах, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх зэрэг ажлууд хийнэ. Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний дагуу шинээр үерийн нийт 345 км далан, суваг барих хэрэгтэй бөгөөд үүнд нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай юм. Мөн үерийн эрсдэлийн менежментэд олон нийтийн оролцоо чухал гэдгийг Хотын дарга онцолж байв.
скачать dle 12.0

Санал болгох