Дэлхийн хамгийн том мөсөн уул хурдтай хөвж эхэлжээ

🕔 2023/07/21 11:50

САНКТ-ПЕТЕРБУРГ. /AARI/. 
Гуч гаруй жилийн өмнө Антарктидаас тасарсан дэлхийн хамгийн том мөсөн уул сүүлийн үед далайн урсгал даган хурдтай хөвж эхэлсэн бөгөөд одоо сард 150 км-ийн хурдтай хөвж байна гэж Арктик, Антарктидын судалгааны хүрээлэнгийн (AARI) хэвлэлийн алба мэдээлжээ. 
 
 
Манай гаргийн хамгийн том "А23а" мөсөн уулын хөдөлгөөнийг тус хүрээлэнгийн мөс, ус цаг уурын мэдээллийн төвийн мэргэжилтнүүд ажиглаж байгаа аж. Антарктидын мөсөн тавцангаас тасарснаас хойш 30 гаруй жилийн дараа энэ жилийн Антарктидын өвлийн улирал эхэлснээс хойш сар тутам 150 гаруй км-ийн хурдтай хөвж эхэлсэн байна. Одоогоор мөсөн уул Уэдделлийн тэнгист Антарктидын эрэг дагуу хөвж байгаа гэнэ. 
 
 
 
Уг мөсөн уул нь 4170 орчим хавтгай дөрвөлжин км талбайтай. 1986 оны есдүгээр сард Фильхнерийн мөсөн тавцангаас тасарсны дараа Антарктидын Уэдделлийн тэнгисийн өмнөд хэсэгт “шороодож”  мөсөн арал болон хувирсан аж. Одоо мөсөн уул далайн урсгалын нөлөөгөөр хөвж эхэлжээ.
Эрдэмтэд "A23a" мөсөн уул цаашид хэрхэх нь далайн урсгалын нөлөөлөл, далайн ёроолын хотгор гүдгэр, цаг уурын байдал хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална гэж үзэж байна. Гэхдээ л жилийн эцэс гэхэд мөсөн уул их далайд гарах магадлалтай гэж тус хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлсэн байна
 
 
 
Ташрамд дурдахад, Антарктидын өвлийн улирал гуравдугаар сараас 10 дугаар сар хүртэл үргэлжилдэг. 
 
Д.Одон 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох