Говь-Алтай аймагт 200 гаруй булгийн эхийг хашиж, хамгаалжээ

🕔 2023/06/05 09:23

Говь-Алтай аймгийн иргэд, малчид, эко клубийн сурагчид хамтран 200 гаруй булгийн эхийг хашиж, хамгаалжээ. Тус ажил үр дүнд хүрч, аймгийн нүдэн булгууд сэргэж эхэлсэн байна. 
Мөн Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын захиргаа зэрэг газрууд нийгмийн хариуцлагын хүрээнд оролцож булгийн эхийг хашиж, хамгаалсан бөгөөд жил бүр “Булгийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай болжээ. 
скачать dle 12.0

Санал болгох