Далайн гүнээс өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдээгүй 5000 амьд биет илрүүлжээ

🕔 2023/05/30 10:31

АНУ-ын Тэнгис, агаар мандлын судалгааны үндэсний газрын эрдэмтэд Номхон далайн ёроол дахь Кларион-Клиппертон бүсээс 5000 гаруй төрлийн биет илрүүлжээ. Энэхүү нутаг дэвсгэр нь Хавай болон Мекисикийн хооронд, зургаан километр орчмын гүнд оршдог аж. 
 
Биологичид энэ газрыг усны гүний аппаратын тусламжтайгаар олон жилийн туршид идэвхтэй судлаж байгаа гэнэ. Энэ хэсэг кобальт, никель болон бусад ашигт малтмалаар баялаг тул удалгүй уул уурхайн компаниудын мэдэлд орж, нутгийн амьтны аймагт өөрчлөлт орж болзошгүй гэж үзсэн эрдэмтэд энэ хэсэгт идэвхтэй судалгаа хийж байгаа аж.
Ингээд судалгааны ажлын дүнд 5000 гаруй амьд биет илрүүлсний 90 гаруй хувь нь өмнө нь тааралдаж, судлагдаж байгаагүй амьд биетүүд гэж судлаачид онцолсон байна. Тэдний ихэнх нь нэршилгүй, мөн өөр газруудад тархаагүй биетүүд байжээ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549845
скачать dle 12.0

Санал болгох