Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээлээ

🕔 2023/05/24 10:55


Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээж, Монгол судлаачийн нэрээр нэрлэлээ.
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз олж нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” нэртэй өгүүлэл Acta Arachnologica сэтгүүлд хэвлэгдэхээр болжээ.
Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу уг зүйлийг нээсэн судлаач өөрөө нэр өгөх эрхтэй. Энэ хүрээнд судлаач Ж.Очирхуяг өөрийн багш МУИС-ийн профессор, Б.Болдгивын нэрээр буюу Coreodrassus boldgivi хэмээн нэрлэхээр боллоо.
Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай улсын тэргүүний биологич эрдэмтдийн нэг. Түүний шинжлэх ухаанд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл ийнхүү дэлхийн шинжлэх ухаанд данслагдан үлдэж байна.
скачать dle 12.0

Санал болгох