БАЯНЗҮРХ: Айл бүрийн хашаанд 10 МОД
🕔 2023/05/23 10:50
Баянзүрх дүүргээс "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүдэд 500.000 мод тарих уриалгыг гаргаж байна.
Уриалгад нэгдэхийн тулд иргэн, аж ахуйн нэгж та бүхэн зуслангийн бүс, гэр хорооллын айл өрхийн хашаанд дор хаяж 10 мод тарьж, тухайн айл өрх усалгаа, ургалтыг хариуцах хэрэгтэй. Ингэснээр айл өрх бүр хашаанд амьсгалах агаар хүчилтөрөгч буюу Модтой болж, ургаж жинхэнэ утгаараа ногоон орчин бий болно. Тиймээс хүн бүрийг энэхүү уриалгад нэгдэж, ирээдүйдээ ногоон орчныг бий болгох ажилд уриалж байна.
Дүүргийн удирдлагын багаас уриалгын эхлэлийг тавьж 27,28,29 зэрэг алслагдсан хороодын гудмыг хариуцаж айл өрхийн хашаанд мод тарьж байна. Баянзүрх дүүргийн хамт олон 28-р хорооны Моносын 1-р гудмыг хариуцан авч айл өрхүүдээр зочилж мод тарилаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
скачать dle 12.0