"Дэлхийн дундаж температур цельсийн 1.5 хэмийг давах хэмжээнд хүрч байна"

🕔 2023/05/19 12:54


Байгаль хүн төрөлхтөнийг үгүй хийхэд бэлэн байгаа. Сүүлийн 50 жилд болсон байгалийн гамшгууд бүгд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой юм.
Хэрэв дэлхийн дундаж температур одоо байгаагаас ердөө целсийн 0,5 хэмээр нэмэгдвэл бидэнд мэдрэгдэж байгаа байгалын гамшгууд хэдэн арваас хэдэн 100 болж нэмэгдэхийг  OWM буюу дэлхийн цаг уур судлаачид дахин дахин сануулсаар байна.
Иймд сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн зорилго нь дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг барих цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх байсан. 
Тэгвэл энэхүү босгыг ирэх таван жилийн хугацаанд анх удаа давахаар тооцоологдож байгааг эрдэмтэд тооцоолжээ. Тодруулбал, өнөөдрөөс 2027 он хүртэл хугацаанд 1.5 хэмийн босгыг давах магадлалыг 66 хувь гэж тооцоолсон байна.
Үүнд хүмүүсийн үйл ажиллагаанаас гадна удахгүй болох Номхон далайн "Эль Ниньо" буюу "Жаал хүү" гэх цаг уурын үзэгдэл голлон нөлөөлөх гэнэ. Номхон далайн мандал дээр гурван жил тутам тохиолддог Эль Ниньо урсгал нь угаас дэлхийн цаг уурт хүчтэй нөлөөлдөг. Гэвч ирэх таван жилд тохиож болзошгүй температурын өсөлт нь түр зуурынх байхыг эрдэмтэд бас сануулжээ.
"Эль Ниньо" гэж юу вэ?
Энэ урсгалыг газрын зураг дээрээс хайгаад олохгүй. Учир нь жил бүр үүсдэггүй. Гэхдээ үүсвэл жинхэнэ гай тарина. Нэр нь их сонсголонтой Испани үг бөгөөд “Жаал хүү” гэсэн утгатай. Хаанаас яаж үүсдэг нь тогтоогдоогүй бөгөөд ямар хор уршиг тарихыг хэлэх аргагүй. Номхон далайн амар амгаланг алдагдуулан 7-10 жилд нэг удаа энэхүү бүлээн урсгал Өмнөд Америкийн эрэгт дөхөж ирдэг. Зул сарын баяраар ирдэг урсгал учраас Латин Америкчууд “Эль-Ниньо” гэж нэрлэжээ. Яагаад ч юм өмнөдийн пассат салхи салхилахаа больж, номхон далайгаас асар их хэмжээний ус Өмнөд Америкийг зүглэн ирдэг байна. Үүний улмаас далайн эрэг хавийн ус 20см-ээр дээшилдэг. Эль-Ниньо нь Гумбольдтын урсгалын хөөж эрэг орчмын цаг уурт нөлөөлнө. 1982 онд энэ урсгал гарч Галапагосын арал хавийн усны хэм 5 градусаар нэмэгдсэнээс болж далайн арслангууд арлаас зугатан шувууд үүрээ орхин нисэн оджээ.
скачать dle 12.0

Санал болгох