ОБЕГ | Алба хаагчид 9353 ширхэг улиасны суулгац тарьлаа

🕔 2023/05/17 15:13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9353 ширхэг улиасны суулгацыг “Жаргалант”-ын аманд тарьлаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагаас 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах бөгөөд өнгөрсөн 2022 онд нийт 95 мянга гаруй жимс, жимсгэнэний мод, бут шинээр тарьж, ургуулаад байгаа юм.
Зориудаар тарьж ургуулах зорилтын хүрээнд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар,  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газруудад  Үржүүлгийн нэгж байгуулж, аймгуудын Онцгой байдлын газарт нийлүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
скачать dle 12.0

Санал болгох