Дэлхийн нүүдлийн шувуудын өдрөөр Экскурс аяллыг зохион байгууллаа

🕔 2023/05/16 10:37

Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа, ЕБ-ын 3 дугаар сургуультай хамтран Увс аймгийн Улаангом сумын ЕБ-ын 3-р сургуулийн “Эко элч”, “Номын анд”, “Уран зураг”-ийн клубийн сурагчдад Увс нуурын ай сав орчмын байгаль цаг уурын онцлог тогтоц, Дэлхийн өвд бүртгэгдсэн олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, усны шувууд олноор амьдардаг орчны тухай ойлголт өгөх, жил бүр Увс нуурт нүүдэллэн ирж зусдаг шувуудыг судлах, танин мэдэх, шувуудаар дамжуулан экологийн боловсрол олгох зорилгоор Увс нуурын ай савын газраар аялах Экскурс аяллыг зохион байгууллаа.
 Тус аялалд ЕБ-ын гуравдугаар сургуулийн 35 сурагч хамрагдаж Увс нуурын ай сав газрын талаар болон тухайн сав газар нүүдэллэн ирж зусдаг шувуудын талаарх мэдлэгээ дээшлүүллээ. Увс аймгийн БОАЖГ, Увс нуурын ай савын ТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч, "Ирвэстэй нутгийн ирээдүй" төслийн зохицуулагч нар оролцож сурагчдад нүүдлийн шувуудын талаар мэдээлэл хийлээ.
Аяллын хүрээнд:
  • Шувуу ажиглах цэг дээр очиж сурагчдад шувуу таниулах сургалт хийхээс гадна телескоп дуран, дрон ашиглаж, шувуудын ажиглалт, судалгаа хийх, зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулав.
 
  • Мөн "Эко элч" клубийн сурагчид 5 шувууны үүр байрлуулах, "Уран зураг" клубийн сурагчид байгальд очиж натур зураг зурах, "Номын анд" клубийн сурагчид аяллын талаарх тэмдэглэл хөтөлж, 4 мөрт шүлэг зохиож бусад клубийнхэндээ уншиж танилцууллаа.
 
  • Мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллийг бататгах асуулт хариултын тэмцээн, нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгальд ээлтэй үйлийг хийлээ.
скачать dle 12.0

Санал болгох