М.Баяраа: 100-гаад мод тайрч, ачиж явсан асуудал байна

🕔 2023/05/16 10:38

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгч байна.
(2023.05.15)
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Улаанбаатар хотын Ногоон байгууламжийн газраас тодорхой газрууд руу албан бичиг явуулсан. Ногоон байгууламжийг шилжүүлэх ажил нь ямар нэгэн барилга байгууламжийг барихад хамгийн сүүд хийгдэх ёстой ажил байдаг.
Гэтэл шат шатны байгууллагын зөвшөөрлийг авалгүйгээр ногоон байгууламжийг хөдөлгөсөн, 100-аад модыг тайрч, ачиж явсан асуудал гарсан. 
Зайсан руу явах замд “Оргил” супермаркетын баруун талд буюу хуучнаар “Ажилчдын стадион” гэж байсан газар, Ээрмэлийн ногоон байгууламжууд гэх мэт байна. Үүн дээр шаардлага тавьж байгаа. Ямар ч зөвшөөрөл олгоогүй байхад ажил явуулж байгаа. Модыг нэг шөнө бүгдийг нь ачаад явчихсан асуудал байгаа.
Энэ асуудал дээр Бид Нийслэлийн байгаль орчны газартай хамтраад ажиллаж байна. Экологийн цагдаа мөн хамтрах шаардлага байна. Төрийн байгууллагууд уялдаа холбоо нэг байж, ажил нэг шугамаар явна” гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох