Туул голын бургас сүйтгэсэн “Могулибиз ХХК”-ийн үйл ажиллагааг зогсоосон ч нууцаар ажиллаж байна

🕔 2023/05/15 11:50

Туул гол дагуу бургас сүйтгэж байгаа “Могулибиз ХХК”-ийн үйл ажиллагааг зогсоосон ч нууцаар барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна. 
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Хан Хиллс хотхоны баруун талд орон сууцны зориулалтаар барилга барьж байгаа “Могулибиз ХХК” Туулын бургасыг сүйтгэж байна гэх гомдлыг иргэд гаргасан. Энэ дагуу нийслэлийн Байгаль орчны газрын Улсын ахлах байцаагч ажиллаж БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЭГҮЙ тул үйл ажиллагааг нь энэ сарын 1-ны өдөр зогсоосон байдаг.
 
 Гэвч дахин нууцаар үйл ажиллагаа явуулж, барилгын ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. 
http://www.shuud.mn/a/549460



скачать dle 12.0

Санал болгох