"Туулын бургасыг сүйтгэж байна" гэсэн гомдлын дагуу “Могулибиз" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоов

🕔 2023/05/08 16:28

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Хан Хиллс хотхоны баруун талд нийслэлийн Засаг даргын 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны 13/16 тоот захирамжаар орон сууцны зориулалтаар олгогдсон газарт “Могулибиз" ХХК-ийн барилгын ажил нь Туул голын бургас сүйтгэж байна гэх иргэдийн гомдол холбогдох газруудад иржээ. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагч ажиллаж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй тул үйл ажиллагааг нь энэ сарын 1-нд зогсоосон байна. Гэвч дахин үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон Салбарын хяналтын газар, Ойн газар, Усны газар, нийслэлийн Байгаль орчны газрын төлөөлөл өчигдөр газар дээр нь очижу ажиллажээ.
Ажлын хэсгийг очиход үйл ажиллагаа бүрэн зогссон, техник хэрэгслээ гаргаж байна гэх мэдээлэл өгсөн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Усны газар болон Ойн газар, нийслэлийн Байгаль орчны газарт ойн сан орсон хэсгийг цуцлуулах саналыг холбогдох газарт нь тавьж шийдвэрлүүлэх, тус компанийг цаашид Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийлгэх хүртэл үйл ажиллагааг нь зогсоох, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах үүрэг өгчээ. 
Өмнө нь 2018 онд иргэний гомдлын дагуу шалгаж, барилгын суурь ухахдаа бургас сүйтгэсэн зөрчилд экологи эдийн засгийн үнэлгээг 1,000 м2 газарт тооцуулж, нөхөн төлбөр 2,288,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.
скачать dle 12.0

Санал болгох