Ган гачиг нүүрлэсний улмаас Каталони ус хэмнэх горимд шилжжээ

🕔 2023/05/04 10:38

Каталонийн эрх баригчид ус ашиглалтад хязгаарлалт тавьж эхэлжээ. Ингэснээр 500 суурин газрын оршин суугчид усаа хэмнэх шаардлагатай болсон бөгөөд ойрын үед нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул ийм шийдвэр гаргасан эгж МИР24 агентлаг мэдээлжээ. 
 
Цаг уурчдын мэдээлснээр, Каталонид 40 хэм хүрч халахын зэрэгцээ хур тунадас огт орохгүй гэнэ. Тиймээс усаа хэмнэж, цэцэрлэгээ долоо хоногт хоёроос дээш удаа услахгүй, услахдаа үдшийн цагаар услах, машин, зам угаах, усан санг дүүргэхийг хориглосон байна. Энэ хэмнэлтийн арга хэмжээ хүн амын 80 хувь буюу долоон сая хүнд хамааралтай аж. 
 
Хаврын цагт Каталонид ургамал цэцэглэж байдаг бол энэ жил хэт халуун, ган гачгийн улмаас цөлжсөн мэт байгаа гэнэ. Тэр дундаа Каталонийн хөдөө аж ахуйн гол бүс нутаг болох Андалусид байдал хүнд байгаа бөгөөд эндэхийн фермерүүд тариалангийн услагаанд зарцуулах усыг 90 хувиар бууруулахаас аргагүй болжээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549308
скачать dle 12.0

Санал болгох