Саудын Араб, Ираны эвлэрлийн уур амьсгал нь бүс нутгийн улс орнуудын хурцадмал байдлыг намжаана гэв

🕔 2023/05/01 17:16

Сирийн Гадаад Харилцааны Сайдын туслах Айман Сюсан Сирийн нийслэл Дамаск хотноо "Синьхуа" агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:  "Хятад улс бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахыг эрмэлзэж, олон улсын үйл хэрэгт чухал нөлөөлөх хүчинтэй бөгөөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын санал болон Саудын Араб, Ираны дипломат харилцааг сэргээх зуучлалын хүчин чармайлт нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. АНУ болон барууны орнууд хурцадмал байдлыг улам хурцдуулж, бүс нутгийн улс орнуудын дунд эргэлзээ төрүүлж байна.  Гэхдээ Саудын Араб, Ираны эвлэрлийн эерэг уур амьсгал нь бүс нутгийн улс орнуудын хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад тус дөхөм үзүүлнэ" гэжээ.
 
Г.Бямба
https://sonin.mn/news/culture/137558
скачать dle 12.0

Санал болгох