Дэлхийн шинэ бүтцийг нээн илрүүлэв

🕔 2023/04/13 17:07

Өмнө нь мэдэгдээгүй байсан бүтэц дэлхийн гүнд байгааг Австралийн судлаачид илрүүлжээ. Судлаачид шинэ бүтцийг “хамгийн дотоод цөм” гэж нэрлэсэн байна. Энэ нь бөмбөрцөг хэлбэртэй төмөр, никелийн нийлмэл хайлш бөгөөд судлаачдын үзэж буйгаар дэлхийн эртний түүхийн нууцыг агуулж байгаа гэнэ.
Эрдэмтэд манай гарагийн дотоод бүтцийн чичирхийллийн долгионы тархалтыг судлах явцдаа энэхүү нуугдмал давхаргыг илрүүлжээ. Ийм чичиргээнд нэг л удаа дүн шинжилгээ хийдэг байсан өмнөх судалгаанаас ялгаатай нь энэ удаад чичирхийллийн “доргиог” таван удаагийн давтамжтай тандан судалснаар өмнө нь мэдэгдээгүй байсан шинэ мэдээллүүдийг олж илрүүлсэн байна.
Энэхүү судалгаа нь дэлхийн дотоод цөмийг судлах шинэ аргыг нээж байна гэж судалгаа хийсэн эрдэмтэд үзсэн байна. Дэлхийн хамгийн дотоод энэхүү цөм дотор гарагуудын дотоод бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлсөн сансрын эртний үйл явцын шинж тэмдгүүд агуулагдаж байгаа гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ.
Судалгааны явцад олж авсан шинэ мэдээлэл нь дэлхийн соронзон орон хэрхэн үүссэнийг тайлбарлахад тус дөхөм болно гэж судлаачид мөн онцолжээ. Соронзон орон нь манай гараг дээр амьдрал оршин байх тохиромжтой нөхцөл бүрдэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг. Учир нь соронзон орон нь дэлхийн гадаргууг огторгуйн цацрагаас, түүнчлэн амьдралын үндэс болсон далай тэнгисийг дэлхийгээс сансар луу "нисэн одохоос" хамгаалдаг гэж “Nature Communications” сэтгүүлдбичигджээ.
Г.АМАРСАНАА
скачать dle 12.0

Санал болгох