Хуурайшил ихтэй улирал эхэлсэн тул бугын эвэр түүхийг хоригложээ
🕔 2023/04/07 15:52

БОАЖЯ-ны сайдын тушаалаар бугын эвэр түүхийг хориглолоо. Хаврын хуурайшил ихтэй улирал эхэлсэнтэй холбогдуулан уг тушаал гаргасан бөгөөд 2022 онд мөн бугын эвэр түүхийг хориглосон тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байв.
Иргэд бугын эвэр түүх үед ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг тул байгаль орчинд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор уг тушаалыг гаргасан хэмээн БОАЖЯ-ны газрын дарга А.Энхбат мэдээллээ.
скачать dle 12.0