95 хувь нь ширгэсэн Ганга нуурыг эргэн сэргээжээ
🕔 2023/03/23 17:50
2017 онд Ганга нуурын 95 хувь нь ширгэсэн байсан ба уг нуурыг эрдэмтэдийн судалгаанд үндэслэж эргэн сэргээжээ. Тодруулбал, Ганга нуурыг сэргээх судалгааны дүнд Gene1, Gene2 гэх даралттай худгуудыг гаргасан. Ийм тохируулгатай болгосноор хур тунадас орохгүй үед Ганга нуурыг худгаараа тэжээх боломж бүрдүүлсэн. Мөн Ганга нуурын эрэг дагуу 17 км хашаа барьж, мал орохооргүй болгосон байна.
Түүнчлэн нуурын ойр орчмын 45 өрхөд бэлчээрийн зориулалттай 10 худаг гаргаж, 10 га газарт 8000 гаруй мод тарьж, хамгаалалтын ойн зурвас байгуулжээ.
Монгол орны усны нийт нөөц 564,8 км.куб ба үүнээс 500.0 км.кубийг нуур, тойром , 34,6 км.кубийг гол мөрөн ,19.4 км.кубийг мөнх цас, мөсөн , 10.8 км кубийг газрын доорх ус бүрдүүлдэг байна. Ширгэж буй гол мөрөн, нуурыг сэргээж болдог ба эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд тулгуурлаж Төр, иргэний хамтын ажиллагааны дүнд эргэн сэргэсэн нуурын жишээ "Ганга нуур" юм.
скачать dle 12.0