Дэлхийд дөрвөн хүүхэд тутмын нэг нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байна

🕔 2023/03/22 17:43

Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Усны хомсдол дэлхийнтүүхэнд дайн дажинд үрэгдсэнбүх хүнийг10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол учруулна гэсэн үг бий
2023 оны Дэлхийн усны өдрийг “Ус ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх өөрчлөлтийг хурдасгах” уриан дор олон улсад тэмдэглэж байна.
Эл өдөр дэлхий нийтээрээ усны ач холбогдлыг тодотгож, хүн төрөлхтөний усны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, цэвэр усаа зөв зохистой ашиглах, усны бохирдол, хомсдол зэрэг асуудалд анхаарч, дорвитой арга хэмжээ авахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг онцлогтой.
Манай улс энэ жил 22 дахь жилдээ Усны өдрийг тэмдэглэж байна. Тусөдөрт зориуланусны салбарын “Цэнхэр алт” үндэсний чуулганыг энэ сарын 24-нийөдөр зохион байгуулж, энэүеэр эрдэмтэн, судлаачидМонгол орны усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтийнасуудлыг хэлэлцэх юм.

Өнөөдөр дэлхийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу хоёр тэрбум хүн усны хомсдолтой нөхцөлд байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Тиймээс дэлхий нийтээрээ усны хэрэглээгээ хянаж, улс орнууд усаа цэвэршүүлэн дахин ашиглах, усыг тэтгэх мод тарихаас эхлээд цоо шинэ усны менежментийг нэвтрүүлэхийг уриалж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хомсдолд орж байгаатай холбогдуулан дэлхий даяараа яаралтай арга хэмжээ авч ажиллахыг НҮБ-аас анхаарууллаа.

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Монгол Улс 2.25 хэмээр дулаарчээ. Энэ үйл явц зогсохгүй үргэлжилбэл 2100 он гэхэд 4-4.5 хэм хүртлээ дулаарах тооцоо гарсан. Монгол орон цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120.3 сая га талбай доройтолтой байгааг албаныхан тодотгосон.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж нуурууд ширгэж байгаа асуудлаарУс, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн дарга Ц.Оюунбаатарярихдаа,“Монгол орны жилийн дундажтемператур өвөлдөө2.6хэм,зундаа1.4хэмээр нэмэгдэж байна.Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурсан. Манайорны төвийн бүсэд эрчимтэй өөрчлөлт илэрч байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших алдарт Ганга нуурын усны түвшин дүүрэн байсан 1990-ээд оны сүүлчээс 1.5 м доошлон, түүний усан гадаргын талбай 2016 оны үеэс зургаа дахин хумигдав.Гол шалтгаан нь хэт халалтбөгөөдолон хоног үргэлжилсэн хур тунадасгүйбайсантай холбоотой” гэв. Үүнээс үзвэл бид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн усны хомсдолд ороход ойрхон байна.

Манай улсын нийт усны хэрэглээний тал хувийг газар тариалан, мал аж ахуйд хэрэглэдэг бол усан болон дулааны цахилгаан станц удаалж байна.Нийт усны 69 хувийг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаа, 19 хувийг аж үйлдвэрлэл, 12 орчим хувийг хотын оршин суугчдын унд, ахуйн хэрэглээнд ашигладаг гэсэн судалгаа бий.Гэхдээ өсөн нэмэгдэж буй хүн ам үйлдвэр, аж ахуйн нэгжийн хэрэгцээг одоогийн нөөцөөр хангах боломжгүйг анхааруулж байгаа юм.
УСНЫ ХЭРЭГЛЭЭ:
· Монголчууд цэвэр усныхаа 90 орчим хувийг газар доорх гүний усаар хангадаг.
· Манай улсын нэг сумын төвд 50 тонн бохир ус гардаг.
· Гэр хорооллын иргэд өдөрт 7-14 литр ус хэрэглэдэг бол орон сууцны оршин суугч 140-160 литр ус ашигладаг.
· Орон сууцанд амьдардаг айл өрх ахуйн хэрэглээний цэвэр усныхаа  70 гаруй хувийг  зөвхөн усанд орох, суултуурын ус татахад зарцуулдаг.
· Манай улсын 34 сумын ундны ус стандартын шаардлага хангахгүй байна.
Дэлхий нийтэд1970-аад оноос эхлэн хаягдал усыг өндөр чанартай технологиор цэвэршүүлсний эцэст дахин ашиглаж эхэлсэн.Цэвэршүүлсэн усаар ногоон байгууламж услах, гудамж талбай цэвэрлэхэд түгээмэл ашиглажбайна. Хаягдал ус дахин цэвэршүүлэх, далайн усны давсыг шүүн цэвэрлэх туршлагаараа дэлхийд үлгэрлэж буйулс орон олон бий. Эдгээр улс орнуудын газар тариаландаа ашиглаж буй нийт усны 90 орчим хувийг цэвэршүүлсэн болон борооны ус эзэлдэгбайна.
Нийслэлчүүдийн нэг жилийн усны хэрэгцээ 77 сая шоо метр бөгөөд нөөцөө нэмэгдүүлэхгүй бол удахгүй хэрэглээний хязгаарлалтад орохоос эхлээд Туул голын амьсгалыг таслах аюул тулгарна гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа.Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд хүн бүрийг аюулгүй, боломжийн үнэтэй ундны усаар хангах зорилтдэвшүүлж, хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлэхзорилготавьсан.Хаягдал усаа дахин боловсруулж, цэвэрлэснээрхүлэмжийн хийн ялгарлыг гуравны нэгээр бууруулах боломжтойюм байна.Энэ хүрээнд манай улсАНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хоёр дахь компакт гэрээнд 2018 онд гарын үсэг зурснаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх цогц төсөл хэрэгжиж эхэлсэн. Уг төслийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй бөгөөд 2025 он гэхэд ашиглалтад оруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 50 мянган шоо метр усыг дахин боловсруулах бөгөөд нийслэлийн орон сууцанд амьдарч буй айл өрхийн жилийн усны хэрэглээний 50 орчим хувьтай тэнцэх гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан мэдэгдсэн.


ДЭМБ-аас усны асуудлыг хүн амын эрүүл мэндэд анхаарч шийдвэрлэх, менежментийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг  улс орнуудад өгч байгаа. Манай улсын хувьдхүн амын тал нь нийслэл хотдоо төвлөрдөгбөгөөдхөрсний бохирдлоос үүдэлтэй гэр хорооллын гүний худгийн уснаас нитратундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин иххэмжээгээрилэрч байсан. УлмаарТуул голын ай сав дагуу гадны нөлөөнөөс шалтгаалан усны хэмжээ багасч, олон хүчин зүйлээс шалтгаалан бохирдож татрах аюул тулгараад байгааг мэргэжилтнүүд сануулсаар ирсэн.Тэгвэл энэхүрээнд  “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлэхээ Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн.Усны нөөцийн хуримтлал бий болгохдээрхтөслийн хүрээнд 10 голын 33 байршилдусны нөөцийн хуримтлал, усан сан байгуулах ажил хийхээр төлөвлөжээ.

Ус бидний хувьдцоошинэ сэдэв биш ч хэзээ ч хуучирдаггүй асуудлуудын нэг.Тиймээс бид усаа хайрлан гамнаж, зөв дадлыгбий болгохнь чухал. Үнэндээ байгалийн баялаг үнэ цэнтэйгээ тэнцэхүйц мөнгөн дүнгээрхэмжигддэгболус хүн төрөлхтөний хувьдүнэ цэнгүй байгаа нь нууц биш.Магадгүй усны хомсдол нүүрлэхэд ямар их үнэ цэнтэй зүйл вэ гэдгийг ухаарах биз. Тэр утгаараа Дэлхийн усны өдрөөр НҮБ, ДЭМБ-аас2023 онд улс орнуудыг усны менежментийг тэргүүлэх чиглэлд авч үзэхийг уриалж, усны зөв бодлого хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
скачать dle 12.0

Санал болгох