Говийг ногоон төгөл болгох “Монгол өв” төсөл

🕔 2023/03/21 17:06

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 21 бол олон улсын ойн өдөр юм. Уг өдөрт зориулан бид Монгол өв соёлоо ургуулан, хадгалан, хамгаалан үлдээх зорилготой “Монгол өв” төслийг танилцуулж байна.
 Сонин хэвлэл, статистик баримтаар манай улсын газар нутаг цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд нэн хүчтэй өртөн явж байгааг та бишгүй л сонсож байгаа биз. Тэгвэл өдөр хоногоор цөлжиж буй газар нутаг, сар жилээр бүдгэрсээр байгаа эх түүх, өв соёлоо бүү мартаасай хэмээн ирээдүй хойчдоо зориулан Чингис хааны ширээтэй онги тамгыг эх газрын хөрснөө тамгалан үлдээх төсөл хэрэгжих гэж байгаа юм. Энэ төслийг “Монгол өв” гэж нэрлэжээ. 
Чингис хааны ширээтэй онги тамга - Чингис хаан болон алтан ургийн хаадын тамгыг хэлнэ
Говийг ногоон төгөл болгох “Монгол өв” төсөл
Монгол өв төсөл нь манай орны нэн цөлжилттэй бүсийн нэг болох Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгийн 4.3 га газарт Чингис хааны ширээтэй онги тамгыг 60,000 хайлаас модоор тарьж, ланд арт ойжуулалт бүтээнэ.  Тамгын тойргийн голд нь эзэнт гүрний хамгийн хүчирхэг байх үеийн газрын зургийг ургамлан хашлагаар оруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ төслийг “Шамбала Инженеринг Кампус ХХК, Блокчэйн Эко Парк ХХК, Хайборг ХХК”-ийн хамт олон хамтран хэрэгжүүлж байна. 
Төслийн талаар Блокчэйн Эко Парк ХХК-ийн бүтээгдэхүүний менежер Б.Цолмон “Манай төсөл нь байгаль орчноо сэргээх замаар өв уламжлалаа хадгалан үр хойчдоо үлдээн явах нэн чухал ажил. Шамбала Инженеринг Кампус ХХК-ийн хувьд манай төслийн ургалт, арчилгааг хариуцан ажиллах болно. Тэд сүүлийн таван жилд Монгол орны хамгийн цөлжсөн газарт амжилттай мод тарьсан. Хайборгийн ХХК-ийн хувьд эртний хүннү үеийн виртуал дээлийг хийж оролцогчдод бэлэг барих бол Блокчэйн Эко Парк ХХК нь өөрсдийн “Treelings” аппликэйшнаар таны эзэмшиж буй модны тооллого, бүртгэл, хяналт, үр нөлөөний тооцоолол, гэрчилгээ зэргийг блокчэйн технологи дээр бүртгэж нээлттэй, баталгаатай байдлыг ханган ажиллах болно. Та манай төсөлд нэгдсэнээр Их Чингис хааныхаа түүхтэй танилцаж үр хойчдоо түүхэн мэдлэгээ хуваалцаж эх түүхээ хадгалан үлдээхэд өөрийн хувь нэмрээ оруулна. Цаашлаад Монгол орны үндэсний соёл уламжлал, Монгол хүний оюуны бүтээл инновацийг эдийн засгийн эргэлтэд оруулж монгол соёлын нөлөөг дэлхий нийтэд сурталчлан таниулах болно” гэлээ.  
Уг төсөл, биеллээ олсноор Монголын говь талын  4,3 га газарт Чингис хааны онги тамгаар дүрслэгдсэн нүсэр урлагийн биет бүтээл ланд арт бий болох нь. Уг бүтээлийг 5 жилийн хугацаанд нийт 60.000 модыг арчлан, ургуулж харуулах юм.
Бид байгаль эхээсээ олон биет боломжийг өөрсдийн амьдралд бүтээн бий болгон явж буй. Энэ хэрээр буцаад байгалиа арчлан хайрлан хамгаалах нь бидний үүрэг. Энэ үүргийг бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж буй уг төсөлд та оролцохыг хүсвэл Treelings аппликэйшныг татан өөрийн нэрийн модоо тариуалах захиалгаа өгөөрэй.
Говийг ногоон төгөл болгох “Монгол өв” төсөл
Treeling application: https://app.treelings.org/
Монгол өвийг ургуулан, хадгалан, хамгаалан үлдээцгээе!
скачать dle 12.0

Санал болгох