Улаанбаатар хотын хөрсний 88 хувь бохирдсон байна

🕔 2023/03/09 16:07

Яг одоо "Жорлон" хэлэлцүүлэг Байгаль орчин, аялал жуучлалын яам дээр явагдаж байгаа бөгөөд нээлттэй зарласны дагуу бизнес эрхлэгч, төрийн бус байгууллага, төрийн холбогдох байгууллагууд оролцож байгаа аж. Welcome to Mongolia аяны хүрээнд 2023-2025 онд боловсон ариун цэврийн байгууламжийг ихээр байгуулах, нүхэн жорлонгоос татгалзах үүрэг даалгаврыг гаргах ажлын хүрээнд төрийн зүгээс:
  • Ариун цэврийн боловсон байгууламжийг байгуулах тохиолдолд газар олголтыг шууд хийж өгнө.
  • Аялал жуулчлалын тухай хуульд боловсон ариун цэврийн байгууламжийг байгуулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас суутгах хэлбэрээр хөрөнгө оруулалтыг буцаан олгоно.
  • Ногоон зээлийн санхүүжилтээр дэмжинэ.
  • Аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй 55 тэрбумын зээлд тэргүүн зэрэгт хамааруулна.
Аялал жуулчлалын баазууд боловсон ариун цэврийн байгууламжтай болохгүй бол ажиллуулахгүй байхаар энэ оны дөрөвдүгээр сард шийдвэрлэж тус сардаа хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж тусгай хамгаалалттай газар нутагт байгаа баазуудын газар ашиглах эрхийг цуцална гэдгийг мэдэгдсэн юм.
Улаанбаатар хотын хөрсний 88 хувь бохирдсон. Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд 173,463 өрхийн 133,194 нүхэн жорлон тоологджээ.
Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлын судалгаа хийж 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжний 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ.
Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммон буюу шивтэр бохирдолт их гарсан байна.
скачать dle 12.0

Санал болгох