Бид зөвхөн гараа угаахдаа жилд 1-3 сая литр ус үр ашиггүй урсгадаг аж

🕔 2023/03/08 10:20

"Усны төлөө иргэдийн нэгдэл" төрийн бус байгууллагаас дэлхийн усны өдрийг тохиолдуулан өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-нд Монгол Улс усны нөөцийн хомсдолд орсон тухай мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан дэлхийн усны нөөцийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Дэлхий дээрх усны 97,5 хувь нь давстай ус буюу далайн ус эзэлдэг ба, ердөө 2,5 хувь нь цэвэр ус байдаг байна. Цэвэр усны гуравны хоёроос арай илүү нь мөсөн гол, туйлын мөсөн бүрхүүлд эзэлдэг ба үлдсэн хөлдөөгүй багахан хэсэг нь цэнгэг ус байдаг байна.
Цэнгэг усны голчлох хэсэг нь гүний ус хэлбэрээр олддог бөгөөд зөвхөн багахан хэсэг нь газрын гадарга дээр эсвэл агаарт байдаг байна.
Тэгвэл бид гар болон шүдээ угаахдаа цоргыг хаагаагүй үед 5-10 литр ус үр ашиггүй урсгадаг байна. Энэ нь нэг жилд 1,825-3,650 литр болдог аж. Өөрөөр хэлбэл та шүдээ угаахдаа ч усны мөнгө гэж улсад их хэмжээний мөнгө төлсөөр байдаг байна.
скачать dle 12.0

Санал болгох