АРХАНГАЙ: БОАЖ-ын сайд 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөв
Өгийнуур/МОНЦАМЭ/.БОАЖ-ын сайдБ.Бат-ЭрдэнэАрхангай аймгийнӨгийнуур сумын Өгий нууртэнэ сарын 5-ны өдөр ажиллалаа.
“Монголд зочлох жил - 2023-2025” үйл ажиллагааны хүрээнд жуулчдын маршрут дагуу байрлах отоглох цэгийн ашиглалт, нүхэн жорлон, хог мөн Өгий нуурын хамгаалалт, бохирдлын асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны дарга Т.Мөнх-Од, Архангай аймгийн Өгий нуур сумын засаг дарга Ш.Үүрцайх, Орхон чулуут сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатар, Архангай аймгийн БОАЖГ-ын дарга П.Бат-Эрдэнэ нар танилцаж, шалгалт хийв.
Ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дараах үүрэг даалгаврыг өглөө.
-2022 оны намар Сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тус сумын ЗДТГ, Орхон чулуут сав газрын захиргаа, БОАЖГ хамтран 43 нүхэн жорлон буулгаж, 16-д нь ариутгал хийж булсан байна. Мөн Өгий нуурын эрэг дагуу 32 га талбайн 200 гаруй тонн хог цэвэрлэсэн ба буулгаж амжаагүй нүхэн жорлонг сарын дотор буулгах;
-”Өгий нуурыг хамгаалах бохирдол,ширгэлтээс хамгаалах” төслийн хүрээнд отоглох цэг байгуулах, нуурруу машин оруулахгүй байх хамгаалалт хийх, Өгий нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажлыг гүйцэтгэгч “Эвт-Уул” ХХК-ийн гүйцэтгэсэн, 2020 онд хүлээлгэж өгөх ажил өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй ба хийсэн бүтээн байгуулалтыг ажлын хэсэг хангалтгүй гэж дүгнэсэн тул2023 оны 4 дүгээр сарын 15-ны дотор ариун цэврийн байгууламж бүхий отоглох 2 цэгийг дуусгах;
-Өгий нуурыг бохирдуулагч, нуурын гүнд хаягдсан торнуудыг 2023 онд багтаан бүрэн татан гаргаж, нуурыг цэвэрлэх;
-Нуурын эрэг (Хязгаарлалтын шонгоос дотогш хориглоно)-ээр машин зогсоох, зорчуулахгүй байх арга хэмжээг авах,сумын Засаг даргынзахирамж гаргах;
-Нутгийн иргэдийг аялал жуулчлалын нөхөрлөл байгуулах, тусдаа бус нэгдсэн ариун цэврийн байгууламж бариулж,ашиглуулах замаарсумын ЗДТГ-аас нэгдсэн бодлого гарган дэмжих;
-Хуримтлагдсан болон цасны доороос гарч ирч байгаа хог хаягдлыг бүрэн цэвэрлэж зайлуулах гэх мэт холбогдох албан тушаалтнуудад шат дараалсан арга хэмжээг авах 30 хоногийн хугацаат үүрэг өгч,2023.04.05-нд эргэн шалгахыг мэдэгдлээ.
https://montsame.mn/mn/read/314050