Хятадад сүүний үүлдрийн үнээг клоны аргаар гарган авчээ

🕔 2023/02/26 10:23

Хятадын эрдэмтэд клоны аргыг ихээхэн ашиглаж, хамгийн сүүлд гэхэд л хурдан удмын унага клонын аргаар гарган авсан талаарх мэдээлэл гарч байсан. Энэ удаад сүүний чиглэлийн үнээ гарган авчээ. 
 
Тодруулбал, жилд 18 тонн сүү өгөх чадвартай голштин үүлдрийн үнээг Хятадын биологчид клоны аргаар гарган авсан талаар Глобал таймс сонин мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн их сургуульд гурван туглыг клонын аргаар гарган авчээ. 
 
Энэхүү туршилт нь Хятадын мал аж ахуйн салбар сэргэж байгаа үед ихээхэн ач холбогдолтой, учир нь сүүний чиглэлийн үнээнүүдийн 70 хувийг хилийн чанадаас импортлодог хэмээн эрдэмтдийн багийн ахлагч Жинь Япин онцолсон байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546938
скачать dle 12.0

Санал болгох