Антарктидын мөсөн голоос Лондон хотын хэмжээтэй мөсөн уул тасарчээ

🕔 2023/01/27 18:16

Антарктидын газрын усны үргэлжлэл дэх Брант мөсөн голоос томоохон хэмжээний мөсөн уул тасран салжээ. Түүний талбай нь 1550 кв.км ба бараг л Лондон хотын нутаг дэвсгэртэй тэнцэхээр гэж Их Британийн Антарктикийн албанаас (BAS) мэдээлжээ.
Брант мөсөн голоос сүүлийн хоёр жилд ийм том мөсөн уул тасарсан тохиолдол хоёр дахь удаагаа бүртгэгдсэн нь энэ болж байна.
"Сүүлийн хэдэн жилд тэр хэсгийг бүхэлд нь хамаарсан цууралт гарснаас мөсөн уул тасарч байна" гэж мэдээнд онцолжээ. Энэ үйл явдал нь даяарчлалын дулааралд хамаатай биш Брант  мөсөн уулын жамын үйлдэл юм гэж профессор Доминик Ходжсон онцолсон байна.
Мэргэжилтнүүд шинэ мөсөн уулын хөдөлгөөнийг ажиллаж байгаа ба хожим түүнд нэр өгнө гэжээ. Үүний өмнөх томоохон айсберг А-76 Антарктидаас 2021 оны тавдугаар сард тасран салсан юм. Тэр мөсөн уулын хэмжээ нь өргөнөөр 25 км уртаар 170 км болон 4000 кв.км байжээ.
М.ЦОГТ
https://www.inews.mn/a/30993?fbclid=IwAR1eL39SyiIxJ5i8VC_1xW593ZG0c7USha1AQ4T88mHqQXmEi1Em8mv-YF4
скачать dle 12.0

Санал болгох