Б.Алтанзул: Шүдэнз зураад шууд асах шинэ түлш нэвтрүүлнэ
🕔 2023/01/03 13:36
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул түлшний дутуу шаталтаас болж, маш их тоосонцор бий болж байгаа учир хурдан шаталт авдаг нүүрсийг нэвтрүүлэх талаар мэдээллээ.
Тэрбээр "Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь 198 мянган айлын хэрэглэж буй сайжруулсан түлш юм.
Энэхүү түлшний хүхрийн хэмжээ буурахгүй байгаа. Бидний хэрэглэж буй түлш бүрэн шатахад ойролцоогоор 25-30 минутыг зарцуулдаг. Дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Энэ асуудлыг олон улсад боловсруулсан, хагас коксожсон түлшээр шийдсэн. Уг түлш бүрэн шатахад 8-12 минут хангалттай.
Тэгвэл бид ХБНГУ-ын Фрайбургийн Техникийн их сургууль дэргэдэх нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр 100 гаруй жил дагнан судалгаа хийсэн институттэй хамтран ажиллаж байгаа.
Бид удаан уугьдаггүй, хурдан шаталт авдаг нүүрс гаргаж авах хүсэлтээ өгсөн.
Удахгүй бид чүдэнз зураад л шууд асах шинэ түлшийг Улаанбаатар хотдоо нэвтрүүлэх болно.
Шинэ гарах түлшнээс ямар ч бохирдол ялгарахгүй" гэлээ.
скачать dle 12.0