2023 он: Монголчуудын оролцох боломжтой томоохон тэмцээн, уралдаан

🕔 2023/01/03 11:19

Өнгөрсөн онд монголчууд тив, дэлхийн аваргад оролцож, олон амжилтын эзэд болсон. Тэгвэл тус амжилтыг ахиулж, 2023 онд монголчуудын оролцох боломжтой томоохон ямар тэмцээнүүд байгааг тоймлон хүргэж байна. 
2023 онд манай улсын тамирчдыг дөрвөн наадам хүлээж байна. Тухайлбал, наймдугаар сард дэлхийн элсний наадам, Зүүн Азийн залуучуудын наадам, есдүгээр сард Азийн наадам, арваннэгдүгээр сард Азийн танхимын болон тулааны спортын наадам болно.  Харин энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийг боксынхоор гуравдугаар сард эхэлж байгаа бол хамгийн сүүлийнх нь арваннэгдүгээр сард таеквондогийн ДАШТ хүлээж байна.
Нийт болох тэмцээнийг танилцуулбал,
-Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ гуравдугаар сарын 15-31-ний өдөр Энэтхэгийн Дели хотод.
-Жүдо бөхийн ДАШТ тавдугаар сарын 7-14-ний өдөр Катарын Доха хотод.
-Усан спортын ДАШТ долдугаар сарын 14-30-ны өдөр Японы Фүкүокад.
-Дугуйн ДАШТ намдугаар сарын 3-13-ны өдөр Шотландын Глазгод,
-Дэлхийн элсний наадам наймдугаар сарын 5-12-ны өдөр Индонезийн Балид,
-Буудлагын ДАШТ наймдугаар сарын 14-өөс есдүгээр сарын 3-ны өдөр Баку, Азербайжанд,
-Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-ны өдөр Улаанбаатар хотод,
-Хөнгөний ДАШТ наймдугаар сарын 19-27-ны өдөр Унгарын, Будапешт,
-Бадминтоны ДАШТ наймдугаар сарын 21-28-ны өдөр Данийн Копенгагенд,
-Байт харвааны ДАШТ долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 6-ны өдөр Германы Берлинд,
-Хүндийг өргөлтийн ДАШТ есдүгээр сарын 2-17-ны өдөр Саудын Арабд,
-Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 16-24-ний өдөр Сербийн Белградад,
-Азийн наадам есдүгээр сарын 23-аас аравдугаар сарын 8-ний өдөр БНХАУ-ын Ханжоуд,
-Азийн танхимын болон тулааны спортын наадам арваннэгдүгээр сарын 17-26-ны өдөр Тайландын Бангкокд,
-Таеквондогийн ДАШТ арваннэгдүгээр сард Азербайжанын Бакуд,
-Боксын ДАШТ Узбекистаны Ташкентэд тус тус болох аж.
скачать dle 12.0

Санал болгох