Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ
🕔 2022/12/19 16:48
АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн болж байгаа бөгөөд Монгол улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, хүрэл, ДАШТ-ий хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө. Э.Содномпилжээ 107 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Түүний оролцсон жинд Иран улсын тамирчин алтан медаль хүртсэн бол Йордан улсын тамирчин хүрэл медаль хүртэв.