Трио кино Монтреалийн наадмаас "Шилдэг найруулагч" шагналыг хүртжээ
🕔 2022/12/01 09:09

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кино Канадаас ээлжит нэгэн шагналыг хүртэж, навчаа хүлээн авчээ. Энэ удаа Монтреалийн наадмаас "Шилдэг найруулагч" гэх хүндтэй шагнал хүлээн авч Канад улсыг гурван сард зорихоор болсон байна.

Ийнхүү Тайланд, АНУ, Польш, Монгол, Эстони, Канадын олон улсын хүндтэй кино наадмуудаас шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг продюсер, шилдэг найруулагч, үзэгчдийн нэрэмжит болон кино наадмын шилдэг кино гээд зургаа дахь шагналаа хүртэж байна.
скачать dle 12.0“Трио” кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл билээ.