Мандал сумын иргэн "Мал аж ахуйн хүндэт профессор" цол хүртлээ

🕔 2022/11/18 15:12

Монголын Мал аж ахуйн академаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-дугаар багийн малчин Сандаг овогтой Гомбыг академийн жуух бичиг, хүндэт профессор цол тэмдэгээр шагнасныг Тарни 8-дугаар багийн Засаг дарга Н.Батбаяр,Мандал сумын ЗДТГ-ын мал эмнэлгийн улсын байцаагч Б.Батзориг нар хүндэтгэл үзүүлэн гардуулан өглөө.
Монгол Улсын хэмжээнд мал аж ахуйн профессор цолыг анх 52 жилийн өмнө Булган аймгийн хөдөлмөрийн баатар хоньчин З.Очир, Ховд аймгийн Дарви сумын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт малчин С.Цогтгэрэл нар хүртсэн бол 2005 онд Төв аймгийн Баянцагаан сумын харъяат Монгол Улсын зууны манлай уяач , гавъяат малчин хөдөлмөрийн баатар Д.Даваахүү хүртсэн байна.
Үүнээс хойш 100 гаруй малчин, малзүйч эмч нар тус цолыг хүртсэн байна.
 
скачать dle 12.0

Санал болгох