Жюү Жицүгийн өсвөрийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо

🕔 2022/11/10 18:08

Өнөөдөр “Өнөр бүл” төвийн  Жюү жицүгийн тамирчин Б.Саруултуяа, А.Алтанбагана, Н.Одбаатар, дасгалжуулагч багш Мөнхбаяр, Ангууч нар 2022 оны Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
Тамирчдыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хүлээн авч уулзан, тэмцээнд нь өндөр амжилт хүсэж, гарын бэлэг гардуулсан юм. Мөн тус сангаас тамирчдын аяллын зардалд дэмжлэг үзүүллээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жюү жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирийн сургууль хамтран хүүхдийн Жюү жицүгийн клубыг Ид шидийн оронд анх байгуулсан билээ. Тус клуб нь өсвөр насны охид хөвгүүдийн бие бялдрын хөгжлийг дэмжихээс гадна бие хамгаалах ур чадварт сургах зорилготой юм.
Тус санаачилгыг дэмжин “Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр буюу Ангууч шагналын 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласнаар “Өнөр бүл” төвд дахин нэг Жюү жицүгийн клуб байгуулагдаж, өдгөө 2 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
скачать dle 12.0

Санал болгох