Женкогийн даалгавараар “Тусгаар тогтнол”-ыхөн ХӨДӨЛЖ, тэднийг А.Гансүх санхүүжүүлдэг үү?

🕔 2022/08/04 13:43

  

Өнгөрсөн мягмар гарагт буюу наймдугаар сарын 2-нд Төв талбайд жагсаж байсан цэргийн эрээн хувцастай "Тусгаар тогтнол хөдөлгөөн"-ий залуусыг  зэвсэгт террорист халдлага үйлдэж магадгүй хэмээн ТЕГ-аас баривчилсан. Тэдний энэ жагсаалыг хэн нэгний санхүүжилтээр зохион байгуулсан болохыг тогтоосон бөгөөд өмнө нь уг хөдөлгөөнийг жагсаал хийхэд нь ҮАБЗ-ын Нарийн бичгийн дарга А.Гансүхийг санхүүжүүлж зэвсэгээр хангасан байж болзошгүй хэмээн тагнуулын байгууллага мэдээлж байсан.

 

А.Гансүхийг төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан бол хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа аж. Мөн нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн гэгдэх хэргээр шалгагдаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг шүүх рүү шилжсэн байна. Энэ үйл явдалтай холбогдуулан тус хөдөлгөөнийхөн зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан гэж тагнуулын байгууллага үзжээ. Ийнхүү Женко Х.Баттулгын хамгийн ойрын хүмүүс болох А.Гансүх, Б.Баасанцогт нарын асуудал шүүх дээр тулж ирлээ.

 

Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх тайван жагсаалыг далимдуулан хүний эрүүл мэнд амь насанд зохион байгуулалттай халдаж, үймээн самуун, өдөөн хатгалга үүсгэх зорилготой "Тусгаар тогтнол" хөдөлгөөний ард санхүүжүүлсэн, зэвсэгээр хангасан нэрд холбогдоод буй А.Гансүхээс гадна Женко байгаа юу гэдэг асуудал олны анхаарлыг төвд байна. Учир нь 2013 онд болсон "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Төрийн ордон руу буудсан, Байгаль орчны яам, Централ таурт тэсрэх бөмбөг суурилуулсан хэргээр долоон жилийн хорих ял авч байсан. Гэтэл өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон иргэдийн жагсаалыг далимдуулан төрийн албан хаагчдын амь насанд заналхийлэх гэж байсан Монгол Улсын нэр бүхий 5 этгээдийг тагнуулын байгууллагаас баривчилж байсан.

 

Тэдгээрийн дунд лифтний тодотголтой өмгөөлөгч Б.Баасанцогт байсан болохыг хэвлэл мэдээллүүд онцолж байсан. Тэгэхээр Б.Баасанцогттой хамт баривчлагдсан этгээдүүдийг "Гал үндэстэн" холбооныхон байх магадлалтай. Улмаар "Гал Үндэстэн" холбооныхон Женкотой Б.Баасанцогтоор дамжуулан мессежээр харьцдаг байсан гэх. Хэдийн Женко Баттулгын тэдэнтэй уулзсан гэх баримт байдаггүй ч энэ бүх зохион байгуулалттай жагсаал, зэвсэгт халдлагын ард Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг байгаа юу гэх хардлага өөрийн эрхгүй төрнө. Харин секс скандалын эзэн Б.Баасанцогтыг женкогийн гар хөл гэдгийг хэдийнээс мэдэх бол А.Гансүхийг жагсагчдыг санхүүжүүлэгч, зэвсэгээр хангагч, зохион байгуулагчдын нэг хэмээн иргэд дүгнэж байна.

FACT.MN

скачать dle 12.0

Санал болгох