Ирэх 7 хоногт Иргэний хамгаалалтын өдөр тохионо

🕔 2022/02/25 12:21

Жил бүрийн гуравдугаар сарын 01-ний өдөр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиодог. Монгол Улс Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.Нийслэлийн Онцгой байдлын газраас Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг угтаж болон тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлж байна.

Тухайлбал Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр”-ийг тохиолдуулан Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн уриалгын хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг сурталчилж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хүүхдэд учирч болох бүх төрлийн эрсдэлийг бууруулах ойлголтыг олгох” сургалт, сурталчилгааг зохион байгуулан, Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангиудын алба хаагчдын хүүхдүүдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах зэрэг зохион байгуулалтыг авч хэрэгжүүлж байна.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм. Жил бүрийн өдрийг гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох