Баянгол дүүрэг “Нийслэлийн шилдэг хүүхэд, гэр бүлд ээлтэй” байгууллагаар шалгарлаа

🕔 2021/12/24 11:57

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүлээсэн төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг урамшуулан, олон нийтэд алдаршуулах зорилгоор Нийслэлийн "Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”, "Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулдаг. Тэгвэл нийслэлийн 2021 оны хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагыг шалгаруулах хоёрдугаар шатны шалгаруулалтад нийт 65 байгууллага оролцсоноос Баянгол дүүрэг шилдгээр шалгарч, "НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙДҮҮРЭГ”-ээр тодорлоо. Тодруулбал, нийслэлийн 2021 оны хүүхэд, гэр бүлд ээлтэй 9 байгууллага шалгарснаас

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг - Баянгол дүүрэг
  • Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг - Баянгол дүүргийн 262-р цэцэрлэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг - Баянгол дүүргийн 11-р цэцэрлэгээр тус тус тодорлоо.

 

Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг - Баянгол дүүрэг

 

Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн оролцоог хангах, хөгжлийг дэмжих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Баянгол-Хүүхэд хэрэглэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд 2021 онд хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн олон ажил хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал,

  • Хүүхдийн сурч хөгжих эрхийг хангах ажлын хүрээнд энэ онд 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 1 сургууль, 2 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамран сургах, сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор 3 сургууль, 2 цэцэрлэгт “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулах ажилд дэмжлэг үзүүлсэн.
  • Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, ашиглалтад ороогүй барилга байгууламж, сургууль цэцэрлэгийн орчны болзошгүй эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгах, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Баянгол хүүхэд хэрэглэгч” хяналт, шалгалтын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь шийдэх үүрэг өгч эрсдлийг бууруулж ажилласан.
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилга, гараашуудыг Дүүргийн Засаг даргын захирамжаар буулгах ажлыг зохион байгуулж, чөлөөлөгдсөн газар талбайд ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлуудыг шат дараатай шийдвэрлэн ажиллаж буй юм.




скачать dle 12.0

Санал болгох